Ц.Алимаа
Ц.Алимаа
Харилцагч хариуцсан захирал, Майнд Плас ХХК

Майнд Плас ХХК бол өдгөө Монголын маркетингийн салбарын хамгийн туршлагатай, хүчирхэг компаниудын нэгт зүй ёсоор тооцогдох агентлаг билээ. Энэ том айлын чухал тулгуур болж яваа Алимаа 2012 оноос хойш компанидаа ажиллаж буй тууштай бөгөөд чадварлаг нэгэн.

Алимаа 2006 онд ШУТИС-ийн КТМС-ийг маркетингийн удирдлага мэргэжлээр төгсөөд М-Си-Эс группийн дотоод маркетингийн судалгааны нэгжийн анхны гишүүдийн нэгээр ажлын гараагаа эхэлжээ. Тэндээ хоёр жил гаруй ажиллаж байгаад Англи улсад бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалж ирсний дараа байгуулагдаад удаагүй байсан бүтээлч албанд нэгдэх санал ирснээр зар сурталчилгаа, тэр дундаа бүтээлч зар сурталчилгааны салбарт орсон байна.  
Profile content
М-Си-Эс группийн дотоодын маркетингийн судалгаа болон бүтээлч нэгжүүд нь 2014 онд Y&R Advertising компанийн Монгол дахь салбар болон өрх тусгаарлаж, 2022 оноос Майнд Плас ХХК нэрээр үйл ажиллагаагаа үргэлжүүлж байгаа түүхтэй.
Profile content
Өдгөө Майнд Плас ХХК нь салбартаа тэргүүлэгч гадаад, дотоодын компани, брэндүүдэд маркетингийн судалгаа, зар сурталчилгааны үйлчилгээ үзүүлж дэлхийн туршлагыг Монголд буулгасан, улс төрөөс ангид үйл ажиллагаагаараа танигдсан шилдэг агентлаг билээ.

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.