П.Амарцэцэг
П.Амарцэцэг
Маркетингийн албаны дарга, АПУ Дэйри

Цэцэрлэгээсээ л нийгмийн идэвхтэй, урлаг соёлын арга хэмжээ бүрд анги хамт олноо уриалан оролцдог байсан тэрээр эдийн засагч болно гэж боддог байжээ. Ийнхүү МУИС-ийг төгсөөд хамаатны ахынхаа компанид нягтлангаар ажиллаж үзсэн байна. Гэсэн ч энэ ажил нь уйтгартай санагдаж, ажлаа хийж байхдаа дуу тавьж, ажлынхантайгаа ярьж, чөлөөтэй байхын хүслэн болов.

Ингээд эдийн засагч болох мөрөөдлөө орхин СЭЗИС-д бизнесийн удирдлагын магистраар сурч эхэлсэн байна.
Carousel image 1
Түүний гардан авсан анхны төсөл бол хотын иргэдийн очиж “хүн болдог” Хүннү Молл. Кино театр, тоглоомын төв, котокын үйл ажиллагааг анхнаас нь хариуцаж, амжилттай нээж чадсан Амарцэцэг богино хугацаанд маркетингийн менежер, ахлах, бизнес хөгжлийн менежер болон дэвшин ажиллаад дараагийн нүүдлээ хийжээ.
Өдгөө АПУ Дэйри компанийн Маркетингийн албаны даргын албыг хашихын сацуу Монголын Маркетингийн Холбооны Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй тэрээр “Гал эрмэлзэл төрүүлдэг зүйлдээ тууштай зүтгэж чадвал хүссэн бүхнээ хийж чадна” хэмээн залуу мэргэжилтнүүдэд захьсан билээ.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.