Г.Арсланхуяг
Г.Арсланхуяг
Урьдчилан сэргийлэх албаны дарга, ЦЕГ

Гэмт хэргийг мөрдөх, хариуцлага тооцохоос гадна урьдчилан сэргийлэх гэдэг нэгэн чухал ажил бий. Иймд иргэд санаатай болоод санаандгүй байдлаар эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьтаж, сануулж, мэдүүлэх нь Цагдаагийн байгууллагын тэргүүн зэргийн ажил байдаг.
“Unfriend”, “Яарад яахав дээ”, “Ятгах тусам нягтал” зэрэг нийтийг хамарсан кампанит ажлуудын санааг боловсруулж, олон нийтэд хүргэн ажилласан хүн бол цагдаагийн хурандаа Арсланхуяг. Тэрээр Viral компанитай хамтран хэрэгжүүлсэн “Unfriend” аянаа өөрийн хийж байсан олон арван нөлөөллийн ажлуудаас онцолсон юм. 

Холбоотой нийтлэл: ЦЕГ-ын хурандаа Г.Арсланхуяг
Profile content
Танихгүй хүмүүсийг найзаасаа хасах “Unfriend” хөдөлгөөн давтагдсан тоогоор 16 сая хүнд хүрч, дунджаар нэг хүн 25 хаягийг найзын тооноосоо хассан байна. Тэр дундаа бага насны хүүхдийг цахим орчинд “танихгүй хүмүүс” хүмүүжүүлэх эрсдэлтэй байгаа энэ үед тус аян өрнөсөн нь урьдчилан сэргийлэх томоохон алхам болж чаджээ.

Энэ мэтчилэн улс орныг хамарсан томоохон аянуудыг өрнүүлж, нийгмийн маркетингаар дамжуулан ард иргэдийн хандлага, дадалд нөлөөлж буй нь дурдахгүй өнгөрч үл болох амжилт билээ.

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.