А.Авиржин
А.Авиржин
Гүйцэтгэх захирал, Аригү медиа

Авиржин бол “Маркетинг гэдэг нь урлаг, маркетингийн салбарт орсон л бол өөрийгөө тайзан дээр тоглолт хийж буй уран бүтээлч гэж харах хэрэгтэй” гэж боддог нэгэн.

Маркетингийн салбар төдийлөн олон нийтэд танигдаагүй байх үед гол төлөв продакшны чиглэлээр ажиллаж байсан Аригү медиа бол түүний хувьд бага насаа өнгөрүүлсэн орон зай нь. АНУ-д суралцаж ирээд аавынхаа үүсгэн байгуулсан тус компанид ажиллаж эхэлсэн тэр үед дотоодын маркетингийн салбар ид бүрэлдэж эхэлж байсан гэдэг.
Profile content
Японы Тоёота брэнд Монголд анхлан орж ирэх үед англи хэлтэй хүн хэрэг болсон нь түүний хувьд гарааны цэг байв. Ингээд тэрээр Улаанбаатар хотын аж амьдрал, зурагтаар гарч байгаа агуулга, оргил цагийн кино, гудамжны сурталчилгааны агуулга, тэр байтугай зам дээр байгаа автомашины тоог хүртэл япон маркетингийн агентлаг руу илгээдэг байсан гэнэ.

Тоймгүй олон цахим шуудангийн дараа Тоёота Монголд албан ёсоор орж ирэхээр болсон үеэс тэрээр маркетингийн салбарт жинхэнэ утгаараа хөл тавьжээ.
Баруунд сургуулиа төгсөж ирээд Ази тэр дундаа япон соёлтой компаниудтай хамтарч, бүтээлч ажил хийж эхэлсэн нь анхандаа хүндрэлтэй байсан ч яваандаа энэ хоёр соёлын хоршлыг олж, жорыг тааруулж сурсан нь түүний нууц зэвсэг болсон гэлтэй. Өдгөө Аригү медиа бүх төрлийн бүтээлч ажлыг хийж байгаа ч эвент маркетингийн чиглэлээр хамгийн цогц үйлчилгээг үзүүлэгч маркетингийн агентлаг болоод байна.

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.