М.Билгүүн
М.Билгүүн
Үүсгэн байгуулагч, Whyze Agency

2003-2008 онд Сингапурт байхдаа олон улсын харилцагч нартай дизайн, сурталчилгааны бичвэр чиглэлд түлхүү ажилладаг байжээ. Удалгүй Монголдоо буцаж ирэх үед нь М-Си-Эс компани шинээр бүрдүүлж байсан бүтээлч багтаа түүнийг арт директороор урьсан байна. 

Ийнхүү дотоодын зах зээлд олон улсын туршлагаа хуваалцаж явсаар 2014 онд тус нэгж Y&R Group-т хувиа зарах үед нь креатив директор болж үргэлжлүүлэн дөрвөн жилийн турш ажиллажээ. Харин 2020 онд сурталчилгааны бичвэр, төлөвлөлт стратеги чиглэлээр дагнасан “Whyze Agency”-гээ үүсгэн байгуулжээ.
Carousel image 1
Салбарын хамгийн туршлагатай, шилдгийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг Билгүүн Ази, Номхон Далайн зар сурталчилгаа, бүтээлч сэтгэхүйн хамгийн том фестиваль Spikes Asia 2025-д Audio & Radio, Print & Publishing ба Film ангиллуудын шүүгчээр ажилласан юм. Энэ бол монгол мэргэжилтэн дэлхийн түвшний уралдаанд шүүгч хийсэн анхны тохиолдол билээ.
Маркетингийн салбарын гал тогоонд хорь гаруй жил ажиллаж байгаа тэрээр салбарынхаа дотоод хамтын ажиллагааг бэхжүүлэх, чиглэл чиглэлээрээ мэргэшсэн маркетингийн агентлагуудтай өрсөлдөх бус хамтран ажиллаж, нэг нэгнээ нөхөх нь хамгаас чухал гэдгийг сануулсан юм. 
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.