Т.Энхбаясгалан
Т.Энхбаясгалан
Гүйцэтгэх захирал, KMG Creative

Монголын маркетингийн салбарын шилдэг мэргэжилтэн, урагш хөдөлгөгч хүч болж буй Т.Энхбаясгалан маркетингийн салбарыг ид халуухан байсан үед нь хөл тавьжээ.

Түүний хувьд брэндинг талдаа илүү сонирхолтой, олон улсын брэндүүд яаж амжилтад хүрсэн тухай уншиж судлах дуртай байсан бөгөөд оюутан байхдаа "Marketbrothers" зөвлөх үйлчилгээний компанид төслийн менежерээр ажлын гараагаа эхэлсэн байна. 
Carousel image 1
Тэрээр сүүлийн арван жилийн хугацаанд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, бүтээлч салбарын уулзвар дээр ажиллаж, 20 гаруй үндэсний хэмжээний кампанит ажлыг хэрэгжүүлжээ.
Түүний талаар дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол Францын Каннын Наадмын “Cannes Lions International Festival of Creativity”-д шүүгчээр ажилласан анхны монгол хүн юм.

Мөн "Keep Mongolia Great" санаачилгын үндэслэгч бөгөөд Монголыг түүхий эд экспортлогч орноос брэндэд суурилсан, бүтээлч эдийн засаг бүхий улс болгохыг зорин ажиллаж байна. KMG Creative нь маркетинг, медиа, технологи, брэндинг, судалгаа хөгжүүлэлт, бүтээлч чиглэлээр мэргэшсэн компаниудыг хөгжүүлж буй Монголын анхны зар сурталчилгааны холдинг компани билээ. 

Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.