А.Энхчимэг
А.Энхчимэг
Маркетинг хариуцсан дэд захирал, Юнител групп

1995 он. Монгол Улс нийгмийн шилжилтээ дөнгөж туулж, бүх зүйл шинээр эхэлж байсан цаг үе. Тэр үед бяцхан охин Америкт анх удаа очжээ. Ингээд амьдралдаа анх удаа том хэмжээний сурталчилгааны самбар хараад 30 минут алмайран зогссон гэдэг. Сүүлдээ амьдарч байсан айлын хүмүүс нь ч эрж хайх дээрээ тулсан гэнэ. 

Түүнээс хойш зурагт постер, ном, сэтгүүл гээд сонин содон, өнгө алагласан бүхнийг цуглуулж эхэлжээ. Мөн зурагтын рекламыг ихэд сонирхдог, тэр үед сурталчилдаг байсан бүхнийг эмээгээрээ авхуулдаг хүүхэд байж. 
Carousel image 1
Хожим нь М-Си-Эс Холдинг компаниас мэргэжлийн замналаа эхэлж, М-Си-Эс группийн дотоод маркетинг, судалгааны багт хүчин зүтгэж байгаад, 12 жилийн өмнө Юнител группийн маркетинг хариуцсан дэд захирлаар томилогдсон байна.

Тухайн үед Юнител зах зээлийн гуравдагч тоглогчийн байр суурьтай, хямд үнэтэй брэнд хэмээн танигдсан байв. Гэвч Энхчимэг энэ брэндийн цаад үнэ цэн, ирээдүйн потенциалыг олж харж, шинэчлэн байршуулж, хэрэглэгчдэд дахин шинээр таниулах зорилгыг өөртөө тавьжээ. Ингэхдээ нэг удаагийн кампанит ажлаар бус, холыг харсан бодлого, сэтгэл зүрх шингэсэн алхмуудаар Юнител группийн өнгө төрх, нэр хүндийг өнөөгийн түвшинд хүргэсэн юм. Өнөөдөр Юнител брэнд нь бүх насныханд эергээр хоногшсон, манай улсын хамгийн шилдэг брэндүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байна. Энэ бол Энхчимэг захирал болон түүний хамт олны амжилт.
Түүний үнэт зүйл бол турших эрх чөлөө, алдаанаас суралцах соёл. Тэрээр “Шинэ зүйл хийхээс бүү ай. Алдаж бас онож болох ч хүн зөвхөн хийсэн зүйлээсээ л суралцаж чадна” хэмээн залуу маркетерууддаа захидаг гэнэ.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.