Ө.Энхгэрэл
Ө.Энхгэрэл
Борлуулалт хариуцсан захирал, Unread Media

Хэвлэл мэдээллийн байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хараат бус агуулгын амин сүнс бол борлуулалт. Энхгэрэлийн хувьд ТэнГэр ТВ-ийг эхэлж байх үед нь борлуулалтын багт нэгдэж, богино хугацаанд үйл ажиллагаа хариуцсан захирал болтлоо өсөн дэвшсэн борлуулалт болон медиа салбарыг хослуулсан мэргэжилтэн юм.
Profile content
Түүний хэвлэл мэдээллийн салбарыг сонгон ажиллах болсон түүх нь хүүхдүүдтэй нь холбогдоно. Хүүхдүүдийнхээ амьдрах нийгмийг хэрхэн илүү гэрэл гэгээтэй, эерэг болгох вэ гэх асуултын хариулт нь хэвлэл мэдээллийн салбар байжээ. Ийм ч учраас тэрээр нийгэмд эерэг нөлөө үзүүлж буй томоохон контент, нэвтрүүлэг, агуулгын маркетинг, борлуулалтыг хариуцан ажилладаг байна.
Өнгөрсөн жилээс уншигчдын хүртээл болж эхэлсэн Unread Today сонин бол түүний гардан хөгжүүлсэн төслүүдийн нэг нь. Хэвлэмэл медиагийн зах зээл хумигдсаар байгаа энэ үед долоо хоног тутам сонин гаргаж, орон даяар үнэгүй тараахын зэрэгцээ шинэ соёл, шинэ бизнесийн загварыг бий болгож буй.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.