Д.Гэрэлт-Од
Д.Гэрэлт-Од
Үүсгэн байгуулагч, Контент маркетинг ХХК

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг олон улсын сэтгүүлч, англи хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд жилийн дараа Английг зорьж, тэндээ “Creative Writing” судалсан нь Гэрэлт-Одыг өдгөө копиврайтинг буюу сурталчилгааны бичвэр чиглэлийн гарын таван хуруунд багтах цөөн бөгөөд чадварлаг мэргэжилтнүүдийн нэг болгожээ.

Монголдоо буцаж ирээд олон улсын байгууллагад чамгүй олон жил ажиллаж байгаад, найзуудын хамтаар Тэнхлэг зууч компанийг үүсгэн байгуулж, нэрийн сэтгүүл, “Шинэ байр” нэвтрүүлэг зэргийг хийж үл хөдлөхийн салбарт шинэчлэл авчирч байв. 
Carousel image 1
Харин 2013 оноос маркетингийн салбарыг эргэлт буцалтгүй сонгож, 2015 онд СЭЗИС-ийг маркетингаар мэргэшин төгсөж, 2016 оноос контентын стратеги, контентын төлөвлөгөө, сурталчилгааны бичвэр гэсэн гурван чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Контент маркетинг” компаниа үүсгэн байгуулжээ.

Контент маркетерын хувиар “River Garden”, “Romana Residence”, “Park view”, “VIP Residence” зэрэг үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн маркетинг, сурталчилгааг шинэ түвшинд гаргаж байв. Түүнийг чадварлаг контент маркетер болоход сэтгүүл зүй, маркетинг хоёрын хослол тус болсон аж.
Тэрээр “Контент маркетинг бол богино зайн гүйлт биш марафон юм. Маркетингийг фэнүүдээ цуглуулах, тэдэндээ урт хугацаанд туслах гээд ойлгочиход буруудахгүй. Тиймээс цөөн контент хийчхээд түүнээсээ үр дүн хүлээгээд байж таарахгүй. Маркетерууд наанадаж, бүтээгдэхүүнийг нь хэн авдаг, хэзээ хэрэглэдэг, ямар үр ашиг авдаг учраас худалдан авдаг, бусдаас ялгарах давуу тал зэргээ мэддэг, тэдгээрийг бүтээлч байдал ашиглан олон болгон үржүүлж, тал талаас нь харуулдаг чадвартай байх хэрэгтэй.” гэсэн зөвлөгөөг дайсан юм.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.