Г.Мандах
Г.Мандах
Гүйцэтгэх захирал, продюсер, Lotus Media

Тэрээр ОХУ-д сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд олон нийттэй харилцах чиглэлээр мэргэшжээ. МҮОНТ-д сэтгүүлчээр ажиллаж байх үед Юнител группээс ажлын санал ирж, 2013 онд маркетингийн салбарт хөл тавьсан түүхтэй. 

Шинэ ажилдаа ороод нэг жилийн дараа тухайн үеийн Prime Pictures буюу одоогийн Nomadia Pictures-ийн анхны уран бүтээл болох "Үргээлэг" киноны маркетинг дээр ажилласнаар кино урлагийн салбартай холбогдож, "Аав", "Ар хударга", "Single Ladies 2" зэрэг тухайн үеийн хит кино төслүүд дээр ажилласан байна. Ийнхүү 2019 онд киноны маркетингийг шинэ шатанд гаргах зорилгоор "Lotus Media"-г хамтран үүсгэн байгуулжээ.
Profile content
Өдгөө зөвхөн киноны маркетингаар дагнан ажилладаг хоёрхон байгууллагын нэгийг удирдаж буй тэрээр 30 гаруй уран бүтээлийн маркетинг дээр ажилласны дотор энэ жилийн хит “Хурд” хамтлагийн "Бүсгүй" кино, Монголд 10 хүрэхгүй байдаг, 200,000 тасалбар борлуулж чадсан "In Da House 3" кинонууд тус тус багтаж буй.
“Киноны салбарт орсон хүн буцаж гарч чаддаггүй” гэх бичигдээгүй дүрмийн дагуу тэрээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, кино хийх, продюсерлэх, олон улсын кинонуудыг Монголд оруулж ирэх, улмаар монгол киног дэлхийн зах зээлд гаргах ажлыг "Lotus Pictures" компаниараа дамжуулан хийж байна.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.