Э.Мөнхжавхлан
Э.Мөнхжавхлан
Маркетинг хариуцсан захирал, Нэкст Групп

Мөнхжавхлан 2015 онд КТМС-ийг төгсөөд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд төсөл бичих аргачлалын талаар сургалт ордог байжээ. Тэр явцдаа эдгээр бизнесүүдийн нөхцөл байдлын талаар тодорхой ойлголттой болж, цаашлаад маркетингийн чиглэлээр ажиллах хүсэл төрсөн байна.

Ингээд "Миний дэлгүүр"-т бүтээгдэхүүний менежерээр ороод маркетингийн албаны дарга болтол дэвшив. Цаашлаад “БОСА” ХХК-д дэд захирлаар хоёр жилийн турш ажиллажээ.
Carousel image 1
Гэтэл энэ төрлийн бизнест хүчтэй өрсөлдөгчид гарч ирсний зэрэгцээ цар тахал дэгдсэн тул тухайн үед хариуцаж байсан төсөл нь зогссон байна. Залуу хүний хувьд бодсон санаснаа гүйцээхээр өөрөө найман нэрийн дэлгүүр нээн, богино хугацаанд хоёр ч салбартай болгож чаджээ.

Ингээд илүү том талбарт тоглохоор Нэкст Группийн маркетингийн албаны даргаар ажиллах болжээ. Тэрээр "WhyNaadam", "Дэлхийг донсолгож наадъя", "Миний монголын далбаа" зэрэг үндэсний өв соёлыг орчин цагийн залууст түгээсэн кампанит ажлуудаараа хамгийн их бахархдаг аж.
Тэрээр энэ ташрамд Burges, Вьетнам залуу, Мөөг Дөк, Жижкэн B, Erdenee, Азарга, Улаашка, XXM, Хурга, Tobi, Mohana, Сармагчин, Bullychin ах, Khulan, CaZii, Telmen, Niimaa, Хавхан, Jerry тэргүүтэй мөр зэрэгцэн зүтгэж яваа залуустаа талархаж явдгаа дамжуулсан юм.  

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.