Б.Одбаяр
Б.Одбаяр
Үүсгэн байгуулагч, Brainstorm Agency

Хүүхэд багадаа ямар зан чанартай, юунд дур сонирхолтой байгаагаас ирээдүйд ямар хүн болох нь анзаарагддаг даа? Одбаяр буюу Одко-гийн хувьд багаасаа бүтээлч байдалд дуртай хүүхэд байв.

АПУ компанид маркетингийн менежерээр ажлын гараагаа эхэлж, олон төрлийн шинэ брэндийг хөгжүүлж байхдаа том компаниуд брэнд бүтээх ажлаа цөм гадаадын агентлагуудаар хийлгэж байгааг анзаарсан байна. Ингээд түүнд “Монгол залуус ч гэсэн энэ ажлыг хийж чадна шүү дээ” гэсэн бодол төрж, 2013 онд Brainstorm компаниа үүсгэн байгуулжээ. 
Profile content
Тэд гадаад, дотоодын олон төсөл дээр ажиллаж байсан ч хүний амь настай холбоотой гэдэг утгаараа "Яараад яахав дээ", "Аажуу явбал аяндаа хүрнэ" гэсэн нийгмийн нөлөөллийн аянууд явуулсан нь түүний хувьд хамгийн бахархам ажлууд нь гэнэ.

Мөн хүүхэд хамгааллын 108 дугаарын олон нийтэд таниулах ажлыг хийсэн нь бодит үр дүн үзүүлжээ. Тэд хамгийн сүүлийн үед та бидний сайн мэдэх UBCab-ийн брэндийг шинэчлэн бүтээжээ.

Холбоотой нийтлэл: “Brainstorm Branding Agency”-ийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр
Түүний хэлж буйгаар, маркетинг гэдэг дан ганц бүтээлч байдал биш, давхар судалгааны ажилд үндэслэн явагддаг тул энэ чанараараа Brainstorm бусад ижил төстэй байгууллагуудаас ялгардаг аж. Өөрөөр хэлбэл, тэд ямарваа нэгэн трендийг сохроор дагахаас илүүтэй хэнд, юуг хүргэх гэж байна вэ гэдэгт үндэслэн ажиладдаг байна.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.