Э.Одончимэг
Э.Одончимэг
Байгууллагын харилцааны газрын дарга, ТЭСО Групп

Хүүхэд байхаасаа л сэргэлэн, гүйлгээ ухаан сайтай байсан Одончимэг буюу Донна гэр бүлтэйгээ ярилцаж байгаад бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар болжээ. 

Сонирхолтой нь, сургуулиа төгсөөд Aero Mongolia-д онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад Таван Богд группт худалдааны төлөөлөгчөөр орж, маркетингийн менежер болтлоо өсөн дэвшсэн байна. Дараа нь ТЭСО Группт брэнд менежерээр ажилд ороод удалгүй гэр бүлийн хамт мастерын зэргээ хамгаалахаар Австрали улсыг зорьсон байна.
Carousel image 1
Ингээд 2020 онд Монголдоо буцаж ирээд ТЭСО Групптээ ахин нэгдэж, өдгөө Байгууллагын харилцааны газрын даргын албыг хашиж буй. Донна бол залуусыг бодитоор дэмжихэд ихээхэн анхаардаг нэгэн. Чухам ийм учраас ТЭСО Групп нь ирээдүйн очийг асаах, боловсрол, нийгмийн идэвх, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор их, дээд сургуулиудын оюутнуудын дунд Spark Day төслийн уралдааныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлээд байна. 
Эхлүүлсэн ажлынхаа ард нь гарах гэж хичээдэг хор шар, нэмээд гаргасан санаачилгыг нь дэмжин, хийж бүтээх орон зай олгодог удирдлагуудынхаа тусламжтай карьераа бүтээсэн хэмээн тэр дурдсан юм.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.