М.Отгонтунгалаг
М.Отгонтунгалаг
Маркетингийн газрын захирал, CU Mongolia

Конвиениенс дэлгүүрийн соёлыг Монголд анхлан нэвтрүүлж, өдгөө бидний амьдралын салшгүй нэг хэсэг болгосон брэнд бол CU гэхэд маргах хүн цөөн биз.

Анх “Сайн байна уу, тавтай морилно уу” гэх мэндчилгээнд нь хэрэглэгч тулгамдаж, ямар хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй байсан үеэс эхлэн үйлчилгээний шинэ соёлыг бидний өдөр тутмын амьдралд нэвтрүүлэх маркетингийн чиг үүргийг хариуцан ажиллаж буй маркетер бол Премиум Нэксус компанийн маркетингийн газрын захирал Отгонтунгалаг буюу Отука.
Profile content
Отука анх бизнесийн салбарт ажиллахгүй гэж бодож, тэс өөр мэргэжлээр суралцахыг хүсэж байсан ч түүний сонгосон мэргэжил нь өөрт нь тохироогүй учир хоёр жилийн хугацаанд завсарлага авч, цагийн ажил хийж байгаад СЭЗИС-д элсэн суралцаж маркетингийн мэргэжил эзэмшсэн байна.
CU-д нэгдэхээсээ өмнө 2012-2017 онд Мобикомд Маркетинг сурталчилгаа, бүтээгдэхүүний маркетингийн албанд тус тус ажиллаж, улмаар ХААН Банк, LendMN зэрэг байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай нэгэн билээ.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.