Ж.Оюунчимэг
Ж.Оюунчимэг
Маркетинг хариуцсан захирал асан, Таван Богд Групп

Маркетингийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж яваа, энэ цаг үеийн хамгийн туршлагатай мэргэжилтнүүдийн нэг Оюунчимэгийн хэлж буйгаар олон улсын брэндийг эх орондоо нутагшуулна гэдэг зүгээр л брэндийн нэр, бүтээгдэхүүнийг авчирч борлуулах тухай биш, харин сэтгэлгээ, хэрэглээ, соёлын нөлөө, хүлээлтийг даван туулах ажил байдаг гэнэ. 

Гагцхүү энэ зөрүүг арилгахын тулд контент стратеги, нээлтийн арга хэмжээ, сурталчилгаа, мессеж үг зэрэг бүхий л хэсэгт байршуулалтын ялгаа гаргаж, зорилтот сувгаар хүргэж ажиллах нь хамгийн чухал ажээ.
Carousel image 1
Тухайлбал, одоогоос 12 жилийн өмнө KFC брэндийг Монголд анх оруулж ирэхэд “түргэн хоол” гэдэг өнцгөөс харах эрсдэл олон нийтийн дунд байсан тул анхнаас нь л бүх мэдээ, сурталчилгаа дээр KFC бол олон улсын стандарт бүхий шарсан тахиатай газар гэдгээр санаанд нь үлдээхийг зорьсон байна.
Таван Богд Групп дэх 18 жилийн аяллаа өндөрлүүлж, өөрийн маркетингийн агентлагаа нээсэн Оюунчимэг “Миний хувьд хэрэглэгчийг зах зээл биш хүн гэж харах, өөрийгөө тэр нөхцөл байдалд аваачиж үзэх дадал, хандлага буюу энэ бүтээгдэхүүн хэрэглэгчийн амьдралд ямар үнэ цэн өгөх вэ, хэрэглэгчдэд нийцэмжтэй байдал нь юу вэ, ийм мессеж үгтэй, ийм сурталчилгаа байвал тэр хүнд бидний хэлэх гэсэн санаа хялбараар ойлгогдох уу гэдгээ боддог. Алдаа, оноогоо дүгнэж, алхам бүртээ туршлагажиж, тасралтгүй суралцсаар явна даа.” хэмээн ярьсан юм.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.