Б.Цацрал
Б.Цацрал
Маркетингийн албаны дарга, GS25

Салбартаа Gen Z үеийг төлөөлж, томоохон компаниудын CMO нарын дунд хамгийн залууд тооцогдох Цацрал оюутан байхаасаа л стартап эхлүүлсэн, нийгмийн идэвхтэй нэгэн байв. 

Түүнийг Шарк Танкын эхний улиралд орж байсан гэдгээр нь олон нийт мэдэх болов уу. Тухайн үед эхлүүлсэн төслүүдийнхээ маркетингийг бүрэн хариуцаж ажилладаг байсан нь энэ салбарт ажиллах урам зоригийг өгчээ.
Carousel image 1
2020 оноос хойш маркетингийн салбарт ажиллаж, ажлын байрны Worki платформ, ТЭСО Группийн маркетингийн албанд ажиллаж байгаад сүүлийн жил GS25 сүлжээ дэлгүүрийн маркетингийн албаны даргаар томилогдсон нь залуу хүний хувьд тун бахархам амжилт юм.
Цацралын хувьд үе тэнгийн залуустаа “Зоригтой байж, өөрөө боломжийг бүтээх хэрэгтэй. Аливаа зүйл эхэндээ төгс байхгүй ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сайжирдаг шүү” хэмээн уриалсан юм.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.