Д.Тунгалагтамир
Д.Тунгалагтамир
Брэндинг, олон нийттэй харилцах газрын захирал, ХААН Банк

ХААН Банк хэмээх магад Монголын хамгийн хүчирхэг, олонд танигдсан брэндтэй компанийн маркетинг, олон нийттэй харилцах албанд ажиллаж эхлээд ердөө гурван жилийн дотор газрын захирал болтлоо өсөн дэвшиж, өдгөө 8 дахь жилдээ ажиллаж байгаа шилдэг удирдагч, маркетер бол Тунгалагтамир юм.

Тэрээр энэ хугацаандаа тус банкны 30 жилийн ойн брэнд шинэчлэлээс эхлээд нээлттэй компани болох хүртэлх томоохон төслүүдийн найдвартай ар байж, мөс зүсэн урагшилж чадсан билээ. 
Carousel image 1
Өмнө нь тэрээр Монголын Хөрөнгийн биржид гадаад харилцааны мэргэжилтнээс ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн хүртэл ажиллаж дотоодын хөрөнгийн зах зээлийн түүхэн шилжилтэд гар бие оролцож байжээ.

ХААН Бизнес, Signature зэрэг дэд брэндүүдийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлэхийн сацуу нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк сангийн хэрэгжүүлдэг, олон жилийн уламжлалтай “Хавдрын эсрэг үндэсний аян”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” зэрэг аянуудыг хоёр жилийн хугацаанд удирдан ажиллаж байсан туршлагатай.
Түүний үзэж буйгаар томоохон брэнд, компанийн олон нийттэй харилцах албыг удирдаж байгаа хүн ямагт шинийг эрэлхийлж бүтээлч ажлаар үлгэрлэн, даасан ажилдаа хариуцлагатай өөриймсөг хандаж, хүмүүсийн итгэлийг алдахгүй байх нь хамгийн чухал гэнэ.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.