О.Үнэнбат
О.Үнэнбат
Маркетингийн газрын захирал, Грийн Групп

Багаасаа бүтээгдэхүүний сурталчилгаа, брэндүүдийн маркетингийг шимтэн үзэж, судалдаг байсан нь Үнэнбатыг энэ мэргэжилд эгнэгт дурлахад хүргэжээ. 

Тэрээр их сургуулиа маркетингийн чиглэлээр төгсөж, ажлын гараагаа Грийн Группээс эхэлсэн нь салбарынхаа сайхан болоод сорилттой талуудыг нэгэн зэрэг мэдрэх боломжийг олгосон байна. 
Carousel image 1
Үнэнбатын ажилдаа баримталдаг гол зарчим нь тухайн үеийн соёл, трэнд, нийгмийн анхаарал татаж буй сэдвийг брэндтэйгээ уялдуулан харуулах юм. Үндэсний брэнд хөгжүүлэгч уриатай Грийн Группын маркетингийг бүхэлд нь хариуцаж буй тэрээр та бидний сайн мэдэх “Талын Монгол”, “Лапша”, “Слава”, “Sunsea”, “Аншан” зэрэг брэндүүдийг бойжуулсан нэгэн.
Үндэсний шилдэг брэндүүдийг хөгжүүлж буй тэрээр “Санаачлан хийсэн ажлууд маань шууд үр дүн авчирч байгааг нүдээрээ харах тэр мэдрэмж надад хамгийн их урам зориг өгдөг. Манай багийн санаачилсан кампанит ажил, бүтээсэн контентууд тухайн бүтээгдэхүүний борлуулалтад бодитойгоор нөлөөлж, хэрэглэгчдийн худалдан авалтын шийдвэрт өөрчлөлт авчирч байгааг харах нь энэ салбарт ажиллах шалтгаан” гэсэн үгээр өөрийн үнэт зүйл, ажлын зарчмаа хураангуйлан дүгнэсэн юм.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.