Л.Уянга
Л.Уянга
Маркетингийн хэлтсийн захирал, MSM Групп

Олон төрлийн сэтгүүл, орос сувгуудын зар сурталчилгааг багаасаа шимтэн үздэг байсан Уянга сонирхолдоо хөтлөгдөн маркетингийн салбарыг сонгожээ. Сургуулиа төгсөөд ХААН Банканд орчуулагчаар ажлын гараагаа эхэлж, удалгүй олон нийттэй харилцах, маркетингийн алба руу шилжин ажилласан байна.

Тэрээр ХААН Банканд өнгөрүүлсэн 10 жилийн карьерынхаа сүүлийн жилүүдэд нь маркетингийн газрыг удирдан ажилласан бөгөөд энэ хугацаандаа эмэгтэйчүүдэд зориулсан “Glamour” кредит картыг зах зээлд амжилттай байршуулсан нь түүний хувьд эргэн дурсахад хамгийн дуртай ажлуудынх нь нэг юм.
Profile content
Өдгөө Уянга автомашин, шингэн хүнс, индастриал-аж үйлдвэрлэл гэсэн гурван салбарт үйл ажиллагаа явуулдаг MSM Группийн маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийг хариуцаж байна. MSM Группийн дэлхийд танигдсан Johnie Walker, Hennessy, BYD, Jeep, Ford зэрэг брэндүүдийг нутагшуулах ажлыг хийхээс гадна байгууллагын корпорэйт имижийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Тэрээр амжилттай маркетинг хийхэд юун түрүүнд төрөл бүрийн авьяас чадвартай хүмүүсээс бүрдсэн баг байх хэрэгтэйг онцолсон юм. Шинэ санаа гаргахдаа хүртэл багийн олон талт байдлыг хангах нь хөрсөнд буусан, бүтээлч санаа гаргахад дөхөм болдог ажээ.
Profile content

“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.