"Хамгийн нөлөө бүхий 21 мэргэжилтэн” жагсаалтад тавтай морил.

Unread Media редакц 10 жилийн ойгоо угтан Монголын хамгийн нөлөө бүхий мэргэжилтнүүдийг тодруулж, тэдний ажлын арга барил, туршлага, нөү-хауг олон нийтэд таниулан алдаршуулж, дараагийн үеийн залууст урам зориг өгөх үүднээс "Influential 21" жагсаалтыг танилцуулсан билээ. Үүний эхлэл болгон бид “Influential 21 CMO” буюу маркетингийн салбарын хамгийн шилдэг, нөлөө бүхий мэргэжилтнүүдийг эрэн хайж, салбарын экспертүүд, мэргэжлийн хүрээллээс асууж тодруулсаар эцсийн үр дүнгээ ийнхүү танилцуулж байна.

Эдгээр 21 эрхэм бол:

  • Трэнд үүсгэгч: Орчин үе хэмээх ойлголтод үнэтэй хувь нэмрээ оруулсан, хамгийн шинэлэг, хамгийн трэнди бүхний ард ажилласан маркетерууд
  • Шилдэг мэргэжилтэн: Гаргасан санаа, хэрэгжүүлсэн төслөөрөө салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, энэ цагийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд
  • Бүтээлч манлайлагч: Бүтээлч салбарын мэргэжилтнүүдийг нэгэн баг болгон зангидаж, нэгдсэн нэг зорилгын төлөө гал цогтой ажилладаг удирдагчид

Тэдний хийж бүтээсэн, хийж бүтээх гэж буй бүхэн уншигч танд шинэ санаа сэдэл өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Дараагийн шилдэг мэргэжилтнүүдийн (CTO, CFO) жагсаалт тун удахгүй хүрэх болно.



“Influential 21: CMO” жагсаалтыг Unread Media редакц хараат бусаар, бие даан танилцуулж байгаа бөгөөд дараах асуулга, хэлэлцүүлгийн үр дүнд гаргасан болно.

  1. 1. Олон нийтэд нээлттэй асуулгыг https://21.unread.today сайтаар дамжуулан явуулсан. Сарын хугацаанд 100 гаруй маркетер нэр дэвшсэн.
  2. 2. Жагсаалтаас 50 маркетерыг сонгож, салбарын эксперт, мэргэжлийн холбоодын төлөөлөл, туршлагатай мэргэжилтнүүдийн санал, санааг тусгах хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийсэн.
  3. 3. Эцсийн жагсаалтыг Unread Media-ийн редакц хараат бус, бие даасан байдлаар гарган, 21 нэрийг эцэслэн тодорхойлсон.

Энэхүү нүүр хуудас ачаалах тутамд нэрсийн дараалал санамсаргүй байдлаар солигдох буюу манай редакц эдгээр эрхмүүдийг ямар нэгэн байдлаар жагсааж, эрэмбэлээгүй болно. “Influential 21: CMO”-той холбоотой санал, хүсэлтээ манай сошиал хуудсууд болон 21@unread.today цахим шуудангаар илэрхийлээрэй.